2021-02-03 11:571min00

13-р хороололд байрладаг Нүүдэлчин цайны газраар сүүлийн долоо хоногт үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөхийг уриаллаа

hi

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурал боллоо. Энэ үеэр ын ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Улаанбаатарт халдварын идэвхтэй байгаа голомтуудыг танилцууллаа.

Улаанбаатар хотод хамгийн идэвхтэй байгаа голомт нь

  • GB тауэрт байрлаж байсан ББСБ-аас үүдэлтэй голомтод 25 хүн
  • Гутлын цехийн голомтод 22 хүн
  • Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын Содон хороололд байдаг супермаркетаас 9 хүнээс халдвар илрээд байгаа.
  • Дарь-Эхийн нийтийн байр
  • БЗД-ийн 17 хороонд байрлах нийтийн байр
  • БЗД-ийн 13-р хороололд байрладаг Нүүдэлчин цайны газраас халдвар илэрсэн байна.

Түүнчлэн нүүдэлчин цайны хоолны газраар сүүлийн 7 хоногт үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөхийг хүслээ. Улаанбаатар хотод идэвхтэй 20 гаруй голомт байгаа учраас иргэд халдвар хамгаалалтыг дэглэмийг сайтар баримталж, олон хүн цугларсан газраар явахгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй