Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид Баянгол, Баянзүрх, Чингэлтэй,  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх томоохон  худалдааны төв, захад халдвар хамгааллын дэглэм сахиулж байгаад хяналт  шалгалт хийсэн байна.

Шалгалтаар хүний бөөгнөрөл ихтэй, QR код уншуулахгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хангалтгүй хийдэг, агаар сэлгэлт муу, зай барих тэмдэглэгээ хийгээгүй зэрэг  зөрчил  зарим худалдааны төвд илэрсэн байна.

Мөн  бага насны хүүхдүүд захаар үйлчлүүлэх, халуун хэмжих ажилтан тогтсон  байршилдаа сууж ажиллахгүй байх, гар  ариутгалыг хүн бүрээр хийлгэдэггүй нь шалгалтаар тогтоогджээ. Иймд  дээрх зөрчлүүдийг арилгаж, халдвар хамгааллын дэглэмийг  сайтар сахиж ажиллах үүргийг зах, худалдааны төвүүдийн менежер,  удирдлагуудад  өгөв.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс  

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн