Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны гишүүн И.Мөнхжаргал мэдээлэл хийлээ.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн И.Мөнхжаргал “Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо гэж бий. Энэ байгууллага бүх сонгуульт гишүүдийг сонгож, тодруулдаг байгууллага.
АН 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа бүх удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, 07-р сарын 03-нд Дотоод сонгуулийн хоро хуралдаж, дараагийн даргыг сонгох товыг зарласан байдаг. Мөн намын Х Их хурлыг товлон зарласан. Үүнээс хойш маш ойлгомжгүй үйл явдлууд өрнөх болсон.
Намын даргын сунгаа маш олон шалтгаанаас болж хойшилж ирсэн. Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, Үндэсний бодлогын хорооны гишүүд, Ардчилсан залуучуудын холбоо, Нийслэл, аймаг, дүүргийн удирдлагуудын шаардлага, орон нутгийн сонгууль, ковид цар тахал гээд маш олон хүчин зүйлээс болж сонгууль хойшлогдож ирсэн. Үүний дараа АН-ын зарим гишүүд намын 10-р их хурлыг хийж, Намын даргын сонгуулийг бүх гишүүдээс биш намын Их хурлаас сонгодог байхаар дүрмэнд тусгаж, дээд шүүхэд бүртгүүлэх гэж материал хүргүүлж үзлээ.
Өнөөдөр дээд шүүхийн шийдвэр эцэслэн гарч, 10-р Их хурлаар гарсан дүрмийн өөрчлөлтийг бүртгэх боломжгүй гэсэн шийдвэр гарсан байна.
Мэдээж нам дотор процессийн алда агаргасан зүйл байгаа. Үүнийг нам дотроо ярья, нийгэмд мэдээлэхгүй байя гэж бодож байгаа. Гэхдээ заавал мэдээлэх ёстой мэдээлэл байгаа юм.
Ардчилсан намын Их хурал, Үндэсний хороо дүрэм хэлэлцэх үед нэг ч удаа хэлэлцээгүй, гишүүдийн санал хураалтад оролцоогүй, нэгэн заалт дүрмэнд бичигдэж, дээд шүүхэд очсон байдаг юм.
Энэ заалтыг дээд шүүхэд хэн хэн гэдэг хүн оруулсныг та бүхэнд хэлье.
Дээд шүүхэд албан бичгээр ардчилсан намын үүрэг гүйцэтгэгч нэртэй Ц.Туваан гэдэг хүн хүргүүлсэн байна. Ямар заалт орсныг сануулах үүднээс уншаад өгөе.
Ардчилсан намын дүрмийн нэмэлт өөрчлөлтөөр 5.12-ын 2.4.1.2 гэдэг заалтаар “Ардчилсан намаас Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12-ын 4.2-т заасан журмыг баримтлахгүйгээр Их хурал, эсвэл Үндэсний бодлогын хороогоор өрсөлдөгчгүйгээр шууд шйидвэрлэхээр заасан байдаг.
Энэ заалт 2020 оны 07 сарын 1-ны өдрийг хүртэл хүчинтэй гэсэн заалтыг оруулсан. Үүнээс болоод 10-р Их хурлын олон гишүүдийн санал санаачлага, дүрмийн хэлэлцүүлэг талаар болсон.
Үүнийг редакорлож, хянасан, гарын үсэгзурж, дээд шүүхэд хүргүүлсэн хүмүүс хэн бэ гэдгийг танилцуулъя.
Редакцийн комиссын даргаар Ламбаа гуай,
Гишүүдээр, Бундхорол, Сандсэр, Ц.Сүхбаатар, Ганчимэг, Алтанцэцэг, Н.Ариунболд, Бундхорол гэж хүмүүс байгаа.
Хурлын тэмдэглэл хөтөлж, хурлыг удирдаж, гарын үсэг зурж, дээд шүүхэд хүргүүлсэн хүмүүс:
УИХ-ын гишүүн Ц.Туваан
УИХ-ын гишүүн Ц.Адъяасүрэн
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
АН-ын даргад нэр дэвшихээр материал хүргүүлсэн О.Амартүвшин
Ган-Очир гэж хүмүүс дээд шүүхэд материал хүргүүлсэн байна.
Ардчилсан намын их хурал дээр хэний ч гаргаагүй саналыг дээд шүүхэд ийнхүү хүргэсэн хүмүүс нийт гишүүдээсээ уучлалт гуйх шаардлага гарч байна.
Дээд шүүхэд 10-р их хурлаас гарсан өөрчлөлтүүд бүртгэгдэхгүй болсонтой холбоотой АН-ын дотоод сонгуулийн хороо хуралдаж, дараах шийдвэрийг гаргаж байна.
1-рт, АН-ын дараагийн даргын сонгуулийг үргэлжлүүлэх. Сонгуулийн сурталчилгааны хэлбэрийг интернэт, телевизээр явуулах.
2-рт, Нэр дэвшигчээс сонгуулийн зардлаас өөр ямар нэгэн дэнчин, хураамж авахгүй байх,
3-рт, АН-ын даргын сонгуулийн санал хураалтад намын бүх гишүүд хамрагдах,
4-рт, Намын даргын сунгаанд нэр дэвшихгүй хүмүүсийг зааж өглөө. Үүнд, Намын дараагийн даргад С.Эрдэнэ, Ц.Туваан, З.Нарантуяа, Х.Тэмүүжин, Н.Жаргалан, Б.Пүрэвдорж, Р.Амаржаргал, Ц.Баатархүү нар нэр дэвших эрхгүй болж байна.
АН-ын дотоод сонгуулийн хороо даргын сонгуулийг зарлахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Цаашид цар тахалын үед сонгуулийг хийхэд хүндрэлтэй нөхцөл үүсч байгаа боловч гишүүдийн санал санаачлагыг хүлээн авч, биеэр уулзахгүйгээр, цахим орчинд хийхээр зохицуулж байна.
Энэ удаагийн сонгуульд АН-ын гишүүд бүгд санал өгөхөөр зохицуулж өгч байна. Намын даргад дэвшиж байгаа хүнээс ямар нэгэн мөнгө өгөхгүйгээр зохицуулж байна.