Монгол-Энэтхэгийн бизнесийн зөвлөл Энэтхэг улсын ЭСЯ-тай хамтран хоёр орны бизнес чуулганыг цувралаар, онлайн хэлбэрээр зохион байгуулж байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 24-нд Монгол Улсын ХАА-н салбарын төлөв байдал, мал аж ахуй, газар тариалангийн сэдвээр эхэлсэн чуулган “Ухаалаг хотыг хөгжүүлэх- хоёр орны бизнес харилцааг хөгжүүлэх”, Энэтхэг улс руу коксжих нүүрс экспортлох, Газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа зэргийг хэлэлцэн үргэлжилж байна.
Тодруулбал, “Монгол-Энэтхэгийн бизнес чуулган-2021”-ы хүрээнд зохион байгуулж буй цуврал вебинарын 6 дахь болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хүрээнд 2 дугаар сарын 4-нд онлайн уулзалт-хэлэлцүүлэг болох гэж байна.
Монгол-Энэтхэгийн бизнес зөвлөлийн ерөнхийлөгч Б. Гантулга, БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён М П Сингх нар вебинарыг нээж “Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг төлөөлөн доктор Д. Алтанцэцэг болон “Микротех” олон улсын сангийн Удирдах зөвлөлийн дарга, доктор П.Шейхар зэрэг панелистаар оролцож, уул уурхай, эрчим хүч, газрын тосны салбарын удирдлага (Entrepreneur mining, energy and oil sector exective)-аар С.Энх-Амгалан вебирарыг хөтөлж явуулах юм.
Монгол-Энэтхэгийн бизнесийн зөвлөл