2021-02-01 11:081min00

ОБЕГ: Хотоос мал маллахаар очсон хүү хонь хариулахаар явганаар гараад сураггүй алга болжээ

301

Сэлэнгэ аймгийн малчин айлд хотоос ирсэн 16 настай хүү хонь хариулахаар явганаар гараад сураггүй алга болжээ.

Тодруулбал, Баянгол сумын Баян багийн “Баяны энгэр Хавчуу” гэдэг газар өчигдөр 01.30-ны өдрийн 10:00 цагийн орчимд 16 настай эрэгтэй А нь хонь хариулахаар явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 01.31-ний өдрийн 01:03 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Малчин О-ынд Улаанбаатар хотоос ирсэн 16 настай А-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн анги, Мандал сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн урьд шөнө буюу 01.31-ний өдрийн 03.38 цагт эхлүүлжээ. 

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй