Орост урьд өмнө нь байгаагүй олон хүнийг баривчлан саатуулжээ

2021-02-01 10:40
cSH4juq-_xVrxalAsdmKqg

Орос даяар нэгдүгээр сарын 31-нд Германд “Новичок”-ийн хор тайлах эмчилгээ хийлгээд ирсэн даруйдаа саатуулагдсан Алексей Навальный-г дэмжигчдийн жагсаал боллоо.

Нэгдүгээр сарын 23-ны жагсаалын үеэр цагдаа нар харгис хэрцгий, дээрэнгүй хандсан гэх мэдээлэл гарч байсан бол энэ удаад тэд илүү харгис үйлдэл гаргаж, цахилган шокер хүртэл хэрэглэжээ. 5000 орчим хүнийг баривчилсан нь өмнө долоо хоногийнхоос өндөр үзүүлэлт аж.

Орчуулсан Э.Март : meduza.io