Сэлэнгийн Ерөө сумын уурхайд ажиллахаар Улаанбаатараас очсон нэг иргэнээс Ковид-19 халдвар илэрсэн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Онцгой байдлын ерөнхий газар ажиллаж, цар тахлын хариу арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож байх үеэр Сэлэнгэ аймгаас холбогдож хэллээ.
Тодруулбал Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь уул уурхайн компани өчигдөр ээлж солигджээ. Ингэхэд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай ч сүүлийн хоёр жил Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд оршин сууж байгаа нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул PCR шинжилгээг авсан. PCR шинжилгээний хариу шөнийн 02:00 цаг гарч, батлагджээ.
Л.Баяр