Байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллиийн олон нийттэй харилцах төвийн дэргэд “Хэвлэл мэдээллийн тэнхим” байгууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга хурандаа Д.Загджав хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа байгууллагуудын мэдээллийг нэг дор төвлөрүүлж, нэг шугамаар хүргэхэд хэвлэл, мэдээллийн танхим чухал үүрэг гүйцэтгэхийг онцолсон байна. Байгууллагын хэмжээнд шаардлагатай тохиолдолд хэвлэлийн хурал хийж, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг бэлтгэн хүргэх орчныг энэхүү тэнхимд бүрдүүлээд байгаа аж.
ШШГЕГ-ын “Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв”-өөс иргэний, захиргааны, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, эдгээрийн биелэлт, мөн хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны нийгэмд үзүүлэх ач холбогдол, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах чиглэлээр дотооддоо ярилцлага, сурвалжлага, мэдээ, мэдээлэл шторк, видео контентуудыг бэлтгэхээр болжээ.
Эх сурвалж : ШШГЕГ