2021 оны нэгдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 784 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 598 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэний хоёр нь хүүхэд бол орон нутаг гурван хүний амь нас хохирчээ.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –4
- Онхолдох хэлбэрээр-1
- Мөргөлдөх хэлбэрээр-1
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Орон нутагт хүний амь нас эрсэдсэн осол онхолдох хэлбэрээр гарчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 160 зөрчил ирлүүлсний 85 нийслэлд, 75 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.
Монгол Улсын ЗХД-д суудлын автомашинд болон ачааны автомашинд 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэж заасан байдаг тул эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Тээврийн цагдаагийн алба