Сүүлийн 24 цагт 59 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 12885 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 18 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,710 болсноос дотоодын халдварын тоо 1203 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 394 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 2 , хүндэвтэр 50, хөнгөн 343 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 59 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1692 үүнээс эдгэрсэн 1310 буюу 76.4 хувь байна.

 

Л.Баяр

 

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн