Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 12885 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 18 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн 18 тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна. Тухайлбал, Х апартмент, Микс пицца, Наркологийн эмнэлэгтэй холбоотой, Баянгол дүүргийн 12-р хорооны 19-р байрнаас илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
Л.Баяр