Энэ сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт хүнс тээврийн жолоочоос коронавирус илэрсэн билээ. Тодруулбал Улаанбаатар болон Дархан-Уул аймгийн хооронд хүнс тээвэрлэлт хийж байсан хүн байна.Тухайн иргэн нь энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийлгээд 27-ны өдөр Дархан-Уул аймаг руу явсан бөгөөд Дархан-Уул аймгийн хяналтын пост дээр дахин шинжилгээ өгөхөд түргэвчилсэн тестийн хариу эерэг гарсан. Ингээд тус аймгийн вирус судлалын лабораторид сорьцыг баталгаажуулсан ба коронавирусийн халдвартай гэдэг нь батлагдсан билээ.
Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс өнөөдрөөс буюу 01-р сарын 29-нөөс хоёрдугаар сарын 4-нийг хүртэл үсчин, гоо сайхан, фитнес, иог, спининг, бүжгийн клуб, халуун ус, саун, баар, паб, түр сургалтууд болох 12 дугаар ангийн давтлага, теннис билъярд, спорт заал-секц-дугуйлан, бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээ, сумдын болон Дарханаас гарах хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.
Л.Баяр