Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Баруун дөрвөн зам орчмын агаар маш их бохирдолтой байна – updown.mn

Баруун дөрвөн зам орчмын агаар маш их бохирдолтой байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 12 цэгээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 07:00 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 103-186 байна.

Өнөөдөр өглөөний байдлаар Баруун дөрвөн зам орчмын агаарын чанарын индекс 449 буюу маш их бохирдолтой байгаа бол Бөхийн өргөө орчмын агаарын чанарын индекс 218 зааж бохирдолтой байна.

Харин МҮОНРТ, Нисэх орчмоор агаар хэвийн, Толгойт орчмын агаар цэвэр байна. Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна.

Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

Agaar.mn

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн