ДЭМБ Nipah буюу NiV вирусээр үүсгэгдсэн цар тахал үүсэх боломжтой анхааруулав. Анх 1999 онд Малайзад Нипах голын дагуу аж төрдөг гахайн фермерүүдээс илэрсэн энэ вирус үхэлд хүргэх чадвар 40-75%, дээр нь маш эрчимтэй тархдаг. Өмнөд Азид энэ өвчний 12 дэгдэлт гарсан байжээ.
Өвчлөл шинж тэмдэггүй өнгөрөхөөс гадна үхлийн энцефалит ч үүсгэх магадлалтай. Энэ вирусийн байгалийн зөөвөрлөгч нь Хятадын өмнөд хэсэг, Зүүн Өмнөд Ази, Шинэ Гвиней, Австралид идээшдэг, үр жимсээр хооллодог, далавчтан овгийн “нисдэг үнэг” буюу сарьсан багваахай гэнэ.
Эрдэмтдийн тогтоосноор хүмүүс халдвартай гахайтай хавьтах, түүнчлэн халдвартай сарьсан багваахайн бохирдуулсан нандин чавга, уг жимсний шинэ шүүс хүнсэндээ хэрэглэснээр халдвар авах боломжтой.
Үүнээс сэргийлэхийн тулд нандин чавганы мод болон хүнсний бүтээгдэхүүнд сарьсан багваахайг ойртуулахгүй байх ёстой. Түүнчлэн нандин чавганы шинэхэн шүүсийг буцалгаж, жимсийг нь хэрэглэхийн өмнө угааж, хальсалж хэрэглэх ёстой гэжээ.
Nipah вирусийг хүнээс хүнд дамжих эрсдэлийг бууруулахын тулд халдвар авсан хүнтэй аль болох ойртохоос зайлсхийх, гараа тогтмол угааж, хувийн хамгаалалтаа хэрэглэхийг ДЭМБ-аас зөвлөжээ.
Орчуулсан Э.Март : korrespondent.net