Цагаан сар бол Хятадын хамгийн өргөн хүрээнд тэмдэглэдэг, чухал баяр. Энэ жил цагаан сарын баяр хоёрдугаар сарын 12-ноос 27-ныг хүртэл үргэлжлэх юм. Хятадууд албан ёсоор хоёрдугаар сарын 12-ноос 18-ныг хүртэл долоо хоног амарна.

Тэгвэл Хятадын зарим хотод энэ баяраар иргэдээ гэртээ байхыг уриалан мөнгө тарааж эхэлжээ. Хятадууд баярын энэ өдрүүдэд төрөл төрөгсдөдөө золгохоор очиж, дотоодын шилжилт хөдөлгөөн эрс нэмэгддэг. Ийнхүү бүсээс бүсийн хооронд хүмүүсийн шилжилт хөдөлгөөн өсөхөөс сэргийлэх зорилгоор Хятадын зарим хотууд гэртээ үлдсэн хүмүүст мөнгө тараана гэжээ.

“Улсын зүүн хойд хэсэгт халдварын шинэ голомт гарчихсан энэ үед коронавирусийн тархалтаас сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн хотын захиргаанаас нь мэдээлжээ. Зарим хотод гэртээ баяраа тэмдэглэсэн хүмүүст 1000 юань буюу 155 ам.доллар санал болгож байна.

Харин зарим хотуудад иргэдээ дурсгалт газруудыг үнэ төлбөргүй үзэх эрхээр шагнах бол Хятадын Чанша тойргийн нэгэн дүүрэг 30 гигабайт хөдөлгөөнт интернэтийн эрх, 200 цахим ном, амны хаалт үнэгүй тараахаар болжээ.

Хятадад хөдөө бүртгэлтэй мөртлөө хотод ажилладаг 291 сая цагаач ажилчин бий. Тэд ихэвчлэн цалин багатай ажил хийж, нийгмийн аливаа хөнгөлөлтөд орж чаддаггүй. Тэдний олонхынх нь хувьд цагаан сар гэдэг үр хүүхэд, эцэг эхээ эргэх цорын ганц боломж байдаг. Тиймээс гэрээсээ гарч баяраа тэмдэглэх хүмүүст Хятадын Засгийн газраас COVID-19-ийн сөрөг шинжилгээтэй байж, 14 хоногт тусгаарлагдахыг шаардаж байгаа аж.

Орчуулсан Э.Март : www.vice.com

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн