Нийслэлийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 20 орчим номын дэлгүүр байдаг. Дэлгүүр бүрт шилдэг борлуулалттай ном буюу бестселлер номыг танилцуулдаг булан бий. Хэрэглэгчид тухайн хэсэгт тавигдсан номыг хамгийн сайн борлуулалттай, хамгийн их уншигчидтай ном гэж дүгнэж, сонголт хийх тохиолдол олон.
Харин бестселлерт тавигдсан ном бүхэн хамгийн их уншигчидтай ном мөн үү, зохиолчид тодорхой тариф төлж өөрийн бүтээлийг бестселлерт оруулдгийг та мэдэх үү.
Энэ нь хэрэглэгчийг төөрөгдүүлэх, зөв мэдээллээр хангахгүй байх, нийтийн уншлагын чиг хандлагыг хуурамчаар тодорхойлж байгаа явдал юм. Нөгөө талаас номын найруулга, үг үсгийн алдаатай номыг бестселлер болгож өргөмжилснөөр ялангуяа хүүхдүүдэд алдаатай бичих, буруу хэвшил суулгаж байна.
Иймд ШӨХТГ, “Номын ертөнц ТББ”-тай хамтран дээрх асуудлыг цэгцлэх, ISBN авсан номууд стандарт хангаж байна уу гэдгийг тодорхойлох зорилготой хамтран ажиллах
САНАМЖ БИЧИГ байгууллаа. Санамж бичгийн хүрээнд хамтарсан хяналт, шалгалт хийж борлуулалтын мэдээгээр ҮНДЭСНИЙ БЕСТСЕЛЛЕР номыг тодруулах, олон нийтэд зөв мэдээлэл өгөх, ISBN –ийг ямар компани олгох вэ, номын стандартыг тогтоож, хэл найруулга, үг үсгийн алдаагүй номыг уншигчдад хүргэдэг байхын төлөө ажиллах юм.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР