Увс аймгийн Зүүнхангай суманд сэжигтэй тохиолдол илэрсэн тул өнөөдрөөс /2021.01.28/ тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоосон ба өнөөдрийн 11:00 цагаас эхэлж, сумдаас орох, гарах хөдөлгөөнийг хаагаад байсан билээ.
Тэгвэл Зүүнхангай сумын сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарсан талаар Увс аймгийн Шуурхай штаб мэдэгдэл гаргажээ.
Орон нутгаас иргэдээ татан авах үеэр Улаанбаатар хотоос 312 хүн Улаангом хотод очсон, тодорхой тооны хүмүүс замдаа бууж бусад сумдад очсон бөгөөд тэднийг гэрийн тусгаарлалтад оруулсан байна.
Увс аймагт PCR шинжилгээ хийх боломжгүй тул сэжигтэй тохиолдлын сорьцыг Ховд аймаг руу илгээж байсан юм. Тэгвэл тус аймагт PCR шинжилгээний аппарат хуваарилагдсан ба хүлээж авах баг Улаанбаатар хотыг зоржээ. Ингэснээр Увс аймагтаа цаг алдахгүй Ковид19-ийн баталгаатай шинжилгээ хийх боломжтой болно.
Л.Баяр