Сүүлийн 24 цагт 15202 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 25 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,692 болсноос дотоодын халдварын тоо 1187 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 435 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 2 , хүндэвтэр 48, хөнгөн 388 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 8 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1692 үүнээс 1244 эдгэрсэн ба эдгэрэлтийн хувь 73.5 байна.
Л.Баяр