Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Тэлмүүн таур хотхоны 605 дугаар байранд оршин суух иргэнээс өчигдөр коронавируст халдвар батлагдсан.
Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс өчигдөр 16:00 цагт шуурхай хуралдаж, Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны А/17 дугаар захирамжаар тус хорооны зарим хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Коронавируст халдвар батлагдсан тус байрны оршин суугчдаас дүүргийн Эрүүл мэндийн төвийн Явуулын 3 баг тандалт, шинжилгээ авах ажлыг эхлүүлжээ.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар