Ерөнхийлөгчийнхөө оронд боол эмэгтэй. АНУ-д 20 долларын дэвсгэрт дээрээ Харриет Табмен хэмээх XIX зуунд нийгмийн шинэчлэлийн төлөө тэмцэж байсан африк америк эмэгтэйн хөргийг тавих санал гарчээ.

Уг саналыг АНУ-ын Засгийг газар дэмжсэн аж. Сангийн яам нь энэ шинэчлэлийг хурдавчилна гэдгээ баталсан байна. Шинэ 20-тын дэвсгэртийг Цагаан ордны тэргүүн Жо Байден ч аль болох хурдан харахыг хүсч байгаагаа илэрхийлжээ.

“Манай мөнгөн дэвсгэртүүд улс орныхоо түүхийг тусгасан байх ёстой. 20 долларын дэвсгэртийг чимэх Харриет Табмены зураг бол үүний нэг хэлбэр нь юм. Тиймээс бид үүнийг аль болох хурдавчлах арга замыг хайж байна. Гэхдээ Сангийн яам нарийн асуудлуудад анхаарч ажиллана” хэмээн Цагаан ордны хэвлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ.

Харриет Табмен нь боолчлолын эсрэг идэвхтэй тэмцэл өрнүүлж байсан хүн юм. Тэрбээр африк америкуудын шүтээн нь юм. Өдгөө 20 долларын дэвсгэрт дээр байгаа хөрөг нь АНУ-ын 7 дахь Ерөнхийлөгч Эндрю Жонсоных.

Тэрээр Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын нэг гэдгээрээ алдаршжээ. Гэвч Жексон нь арьс өнгөөр ялгаварлагч нэгэн байсан болохоор сонгуулийн үеэр амласанчлан хэдэн мянган индианчуудыг уугуул нутгаасаа дүрвэхэд хүргэсэн юм. Жексон хөнөөсөн индианчуудуу хуйхлахын тулд үргэлж хутга авч явдаг байсан гэж сайрхах дуртай байжээ.

Орчуулсан Э.Март : mir24.tv/news

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн