Гоо сайхны мэс засалтай холбоотой сэдэв одоо ч маргаан дагуулсан хэвээр байна. Мэс заслыг хэн хүссэн нь шийдээд хийлгэж чаддаг ч зүйл биш. Харин Солонгост бол бүх зүйл тэс өөр.
Гоо сайхны мэс заслаар гадаад төрхөө өөрчлөх нь Солонгосын нийгэмд хэвийн зүйлд тооцогддог. Хамраа засуулах, давраа хийлгэх зэрэг ажиллагаа бол насанд хүрснийх нь бэлэг болдог гэдэг. Солонгосын
1. Пак Мин Ён
Жүжигчин давхраа хийлгэснээ нуудаггүй. Гэхдээ зургаас харахад зөвхөн нүд биш, эрүү нь хүртэл өөрчлөгджээ. Мин Ён нэгэн ярилцлагадаа “Гадаад төрхийг минь биш, жүжиглэх чадварыг нь үнэлнэ гэж найдаж байна” хэмээж байжээ.
2. Ли Чон Сок
Дэгжин хамар, зууван төрх, зузаан уруул гэдгээр нь түүнийг төрөлхийн сайхан төрсөн залуу биш гэдгийг нь тааварлаж болно. Залуу үзэгчдийн анхаарлыг татахын тулд жүжигчин нүүрээ V хэлбэртэй болгох мэс засал хийлгэж, давхраа суулгаж, түүнчлэн хамраа засуулжээ. Охидын төлөө л тэр шүү дээ.
3. Ким Хён Жун
Солонгосын SS501 поп хамтлагийн дуучин, жүжигчин Хён Жуныг фэнүүд нь “Амьд баримал” гэдэг. Тэрбээр гэмтлээс болоод хамраа засуулсан гэнэ. Үүний зэрэгцээ биеийн галбираа өөрчлүүлжээ.
4. Ли Мин Хо
Бас л ослын хохирогч. Тэрбээр нэг ч мэс засал хийлгэж гэж бодож байгаагүй гэнэ. Гэтэл хөлбөмбөг тоглож байх үедээ ноцтой гэмтэж, мэс засал хийлгэхээс өөр аргагүй болжээ. Үүнийхээ ачаар хөөрхөн болж чаджээ.
5. Ли Жун Ги
Жун Ги 40 гарсан хэдий ч сурагч хүү шиг л харагддаг. Түүний залуу насны нууц гоо сайхны мэс засал гэнэ. Жун Ги зовхины мэс засал хийлгэж, хамар, эрүү, чихний мэс засалд оржээ. Харин тэр өөрийгөө тэгтлээ өөрчилсөн гэж үздэггүй байна.
Одоо давхраа хийлгэж, хамраа засуулсан ч гоо сайхны мэс засалд орсон гэж албан ёсоор батлаагүй эмэгтэй жүжигчдийг жагсаая.
Ким Ю Жин
Кан Мингён
Ю Ин На
Хан Сон Хва