Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэлээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдвар авсан иргэдийн ойрын хавьтал болсон иргэд зугтаж, өөр байршилд нуугдаж байгаа талаар хэллээ.
Тэрбээр “Бид идэвхтэй голомтуудад тандалт судалгааг үргэлжлүүлж байна. Энэ явцад хавьтал болсон иргэд зугтаж, өөр байршилд нуугдаж, архи ууж утсаар янз бүрээр бидэн рүү ярьж байна. Иргэд ухамсартай байхыг хүсэж байна.
Улаанбаатарт идэвхтэй байгаа голомтууд:
БЗД-ийн 2-р хорооны нийтийн байр
СБД-ийн Дамбаддаржаагийн нийтийн байр, Бэлхийн задгай
БГД-ийн 12-р хорооны 19-р байр
БЗД-ийн 26-р байр “Баянмонгол” хороолол багтаж байна.
Түүнчлэн шалтгаан тодорхойгүй буюу хөдөө явах гэж өөрсдийн саналаар шинжилгээ өгөхөд 3-4 тохиолдол илэрсэн. Үүнийг судлаад үзэхээр халдвартай хүмүүсийн 2-3 дахь хавьтал болсон нь ажиглагдаж байна” гэлээ.
Л.Баяр