Улаанбаатар хотоос 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2 автобусаар 66 иргэн ирж, гэрийн ажиглалтад шилжээд байна.

Иймд Коронавируст “Ковид-19” цар тахлын голомттой бүс нутгаас ирсэн иргэд Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 156 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-д заасны дагуу 14 хоногийн хугацаанд өөрийгөө гэртээ тусгаарлан, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж, зохих дэглэмийг чанд мөрдөхийг АНХААРУУЛЖ байна.

Хэрвээ иргэн та Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.

Хариуцлагатай иргэн халдвараас сэргийлнэ.

Эх сурвалж: Булган аймгийн цагдаагийн газар 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн