Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 12703 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 11 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Дээрх 11 тохиолдлын хоёр нь Улаанбаатар-Ховд чиглэлийн автобусыг Дарви суман дахь хяналтын постод очиход тандалтын зорилгоор түргэвчилсэн тестээр оношлоход хоёр хүний шинжилгээ эерэг гарсан ба ПСР шинжилгээгээр коронавиусийн халдвар авсан гэдэг нь тогтоогдсон.
Дахиад хоёр хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаа боловч коронавирус илрээгүй. Халдварын батлагдсан тохиолдлууд аймаг руугаа ороогүй. Тэдгээр иргэдийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар руу тээвэрлэн авчирч байна.
Батлагдсан хоёр тохиолдол нь явах үед буюу энэ сарын 23-ны өдөр шинжилгээ өгсөн. Гэхдээ шинжилгээ өгчхөөд гадуур их явсан, олон хүнтэй уулзсан байна. Одоогийн байдлаар тандалт судалгаа үргэлжилж байгаа. Нэг удаа шинжилгээ өгөөд тэрийгээ би эрүүл халдваргүй гэж ойлгох нь өрөөсгөл гэдгийг ард иргэд ойлгох хэрэгтэй.
Нэг удаа шинжилгээ өгчхөөд би эрүүл ахиж коронавиус халдвар авахгүй юм шиг хандлага ажиглагдаж байна.
Батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон 38 хүмүүсийг судалж үзэхэд, Улаанбаатараас Ховд хүртэл 20 гаруй цагийн турш хоорондоо ярилцаж, хооллож явсан учраас халдвар тархсан байх эрсдэл маш өндөр. Зорчигчдын дунд архаг хууч өвчтэй, хавдартай хүн олон байгаа. Коронавирусийн халдвараар өвчилбөл хүндрэх эрсдэл байгаа учраас, мөн орон нутагт халдвар тархах эрсдэлтэй учраас тусгай үүргийн онгоцоор татан авч байна.
Огт халдвар гараагүй цэвэр газраа голомт үүсгэх эрсдэлээс сэргийлж Улаанбаатар руу татан авч байгаа юм.
Л.Баяр