2021-01-27 10:421min00

ТОП-20 индексийн багцыг шинэчлэн мөрдөхөөр боллоо

1200px-Mongolian_Stock_Exchange

Монголын Хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчлэн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс мөрдөхөөр боллоо.

2020 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 17 компани хэвээр үлдэж,  “МИК Холдинг”, “Монгол Базальт”, “Шарын гол” ХК-иуд хасагдаж шинээр “Бодь даатгал”, “Махимпекс”,  “Дархан нэхий”  ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүлж байна.

Монголын Хөрөнгийн бирж