2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сарын 25-ны хооронд Монголбанк болон арилжааны банкны санхүүжилтийн хүрээнд банкууд нийт 99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 1,362 өрхөд олгожээ.
Үүнээс Монголбанкны эх үүсвэрээр 974 иргэнд, 62.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон бол банкны эх үүсвэрийн санхүүжилтээр 388 иргэнд 37.2 тэрбум төгрөгийг олгожээ.
Түүнчлэн коронавируст цар тахлын хүндрэлтэй холбоотой банкууд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэж байгаа. Нэгдүгээр сарын 22-ны байдлаар нийт 53180 зээлдэгч хүсэлт гаргаснаас 52384 хүсэлтийг буюу 99 орчим хувийг шийдвэрлэж, зээлийн эргэн төлөлтийг хойшлууллаа.
Банкууд нэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал иргэдээс ипотекийн зээлийг хойшлуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч байна.
Б.Эрдэнэ