2021-01-27 10:081min00

Хулгайн замаар нийслэлээс гарах гэсэн зөрчлүүд илэрсээр байна

tsagdaa

Нийслэл Улаанбаатараас зүүн тийшээ чиглэсэн хулгайн замаар зорчих зөрчил илэрсэн байна. Иргэд нийслэлээс гарах гэж товчоод дээр ирж, янз бүрийн тайлбар хийж байгаа ч гэсэн нийслэлээс гаргах боломжгүй. УОК-ын шийдвэр өөрчлөгдтөл иргэдийг нийслэлээс гаргахгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тиймээс иргэд товчоод дээр очиж ачаалал үүсгэхгүй байх хэрэгтэй байна.