АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Флорида муждаа оффис нээжээ. Тэрбээр энэ талбайгаа олон нийтийн өмнө мэдэгдэл хийхдээ ашиглах юм байна.
Мэдээллийн агентлагууд, түүнчлэн нэр хүндтэй The Washington Post, The Hill зэрэг сонинууд “оффис” гэсэн мэдэгдлийг эш татаж байна. Харин байршлыг нь Флорида мужийн Палм-Бич гэжээ.
«Оффисын үүрэг нь Трампын сурвалжлага, олон нийтийн мэдэгдэл, Трампын захиргааны хэлэлцэх сэдэв, АНУ-ын эрх ашигтай холбоотой нийгмийн болон сурталчилгааны үйл ажиллагаа орно. Ерөнхийлөгч Трамп үүнээс хойш үүрд Америкийн ард түмний хамгаалагч болно», – гэж бичжээ.
Хэвлэлийн мэдээний хаягаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд асуулт явуулахад хариу ирээгүй гэнэ. Түүнчлэн оффисын вэб сайт, утасны дугаар, Twitter аккаунт нь ажиллаагүй аж.
Трамп нэгдүгээр сарын 20-нд Цагаан ордноос явснаасаа хойш олны өмнө гарч ирээгүй юм.