Монгол хүн Германы чөлөөт бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

2017-06-19 17:52
Насанбаярт

Герман улсын чөлөөт бөхийн ахмадын аварга шалгаруулах тэмцээнд тус улсад амьдарч буй спортын дэд мастер Б.Насанбаяр хүрэл медаль хүртэж, зодог тайллаа.

Энэ сарын 16-нд зохион байгуулсан тус тэмцээнд 200 гаруй бөх оролцож Б.Насанбаяр  70 кг-ийн жинд хүчээ сорьсон байна.

Тэрбээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөгөөд  1990-ээд оны үед Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтохын удирдлагад самбо бөхөөр хичээллэж эхлэн, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-ээс олон удаа медальт байрт шалгарч байсан удаатай.

Б.Насанбаяр гуай Чөлөөт цагаараа тус улсын Ханау хотын чөлөөт бөхийн клубт бэлтгэлээ базаадаг юм байна.