Их Британид коронавирусийн вакцинд хамрагдсан хүмүүсийн жагсаалтад 1 хүүхэд, 2 том хүн гээд 3 хүний аминд хүрсэн хэргээр бүх насаараа хоригдох ял авсан гэмт хэрэгтнийг багтаажээ. 52 настай Леви Беллфилдийн тарилгыг ял эдэлж буй онц дэглэмтэй хорих ангид нь хийх юм байна.
Гэтэл Цагдаагийн ерөнхий шинжээч асан Колин Саттон “Үнэхээр аймшигтай. Вакциныг нэн тэргүүнд хорихын ажилтнууд, цагдаа, эмч, худалдагч, жолооч нар хийлгэх ёстой. Юун гэмт хэрэгтэн бэ” хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.
Британийн Гадаад хэргийн сайд асан Дэвид Бланкетт ч яагаад алуурчинд түрүүлж вакцин хийлгэж гэж байгааг судлахыг Хууль зүйн яамнаасаа хүссэн байна. “Мэдээж бүх хүнийг л вакцинжуулах ёстой. Гэхдээ эхлээд чөлөөтэй байгаа энгийн номхон иргэдээ аюулгүй болгох учиртай” хэмээн тэрбээр хэлжээ.
Харин Хууль зүйн яамнаас нь хоригдлуудыг вакцинжуулах асуудлаар тусгай захирамж гараагүй гэж тайлбарласан аж.
Британи улс коронавирусийн вакцинжуулах программаа өргөтгөж байна. Энэ улсад 6 сая гаруй хүн тарилга хийлгэсэн байна. Тэр дундаа 80 дээш насныхан болон хөгшчүүдийн асрамжийн газрын иргэдийн 75 хувь нь вакцинд хамрагджээ. Тус улс есдүгээр сар гэхэд насанд хүрсэн бүх хүнээ вакцинд хамруулж дуусахаар төлөвлөж байгаа аж.