Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 12039 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн тохиолдлуудын хоёр нь ХӨСҮТ-ийн ажилтан болох эмч, ариутгагч байна.
-Бусад 11 тохиолдол нь кластер голомтуудаас илэрсэн байна. Тухайлбал СБД-ийн 16 дугаар хорооны нийтийн байранд долоо тохиолдол бүртгэгдсэн. Бусад нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн тохиолдлууд нийтийн байр болон хэд хэдэн гудамж хорооллоос бүртгэгдсэн халдварын эх уурхайг тандахад нэг гэр бүлийн гурван хүн үсчинд үсээ засуулсан байна. Тухайн үсчин нь нэгдүгээр сарын 17, 18-ны өдөр халдвартай нь батлагдсан. Өөрөөр хэлбэл үсчинд үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван гишүүн халдвар авсан. Иймд үсчин гоо сайхны газрууд халдварын дэглэмийг сайн баримтлах хэрэгтэй байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр