Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 23-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 12039 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,656 болсноос дотоодын халдварын тоо 1151 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 432 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 6 , хүндэвтэр 44, хөнгөн 412 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 42 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1656 үүнээс эдгэрсэн 1211 буюу 70.6 хувь нь эдгэрсэн байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
–Улаанбаатар 13 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал:
- Бүртгэгдсэн тохиолдлуудын 2 нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч байгаа.
- Нийтийн байр, Бэлхийн задгай, Дамба орчим буюу СБД-ийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байранд нийт 7 тохиолдол бүртгэгдсэн. 7 тохиолдлын эх уурхай тодорхойгүй байсан бөгөөд тандалт судалгааны явцад эх уурхай нь тодорхой боллоо.
- Бусад тохиолдлууд нь ажиглан тусгаарлах байранд байсан хавьтлуудаас илэрлээ.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 814 байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 99 боллоо.
- ХӨСҮТ-28
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр