2021-01-26 10:321min00

Гал унтраах даралтын хоолой эвхэх зөөврийн төхөөрөмжийг албан хаагчид бүтээж ашиглаж байна

3-6yj3zrx8gtbcyun9dtp8dhdfmcawcz7bqv6pm9xuzb4

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гал унтраах даралтын хоолой эвхэх зөөврийн төхөөрөмжийг хийж, ашиглаж байна.

Тус төхөөрөмж нь гал түймэр, гамшиг ослын үед гал сөнөөгчийн ажлыг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэх, өвлийн улиралд хөлдөхөөс хамгаалж усыг хурдан шавхах, түргэн шуурхай эвхэж хураах зориулалттай.

Тус төхөөрөмжийг  гарын доорх материал болон хаягдал төмөр ашиглаж хийсэн байна гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.