2021-01-25 19:141min00

Төв талбайд очсон иргэд өөрийгөө гэртээ 7 хоног тусгаарлахыг зөвлөж байна

wga9g

Д.Сүхбаатарын талбайд жагсаж байгаа иргэдээс коронавирус илрүүлэх шинжилгээ авахад нэг сэжигтэй тохиолдол илэрч, иргэдээс шинжилгээ авч байгаа талаар мэдээлсэн. Уг асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Д.Сүхбаатарын талбайд жагсаалд оролцож байсан иргэдийг бүртгэлжүүлээд явуулж байна.

Эндээс явсан иргэд гэртээ очоод өөрийгөө долоо хоног тусгаарлах шаардлагатай бөгөөд тухайн хугацаанд ХӨСҮТ-ийн баг очиж PCR шинжилгээ авах юм. Тиймээс өнөөдөр Төв талбайд байсан иргэдийг гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна” гэсэн мэдээлэл өглөө.

Н.Батаа