Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ? – updown.mn

Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?

Бүгд найрамдах Турк Улсын засгийн газар, Монгол Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1992 оноос эхлэн жил бүр Туркийн засгийн газрын тэтгэлгээр Монгол оюутнууд Турк Улсын их дээд сургуулиудад бүх салбарт бакалавр, магистр, докторын зэрэг эзэмшиж байна.

2021 оны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 1.10-02.20-нд явагдах бөгөөд сонирхогчид дараах шаардлагыг хангасан байх юм.

Тавигдах шаардлага:

Бакалавр

  • 21 нас хүрээгүй байх
  • Дүнгийн голч 70%-аас дээш

Магистр

  • 30 нас хүрээгүй байх
  • Дүнгийн голч 75%-аас дээш

Доктор

  • 35 нас хүрээгүй байх
  • Дүнгийн голч 75%-аас дээш

Тэтгэлэгт хамаарах зүйлс:

  • Сургалтын төлбөр
  • Сар бүрийн тэтгэлэг  (Бакалавр – 800 TL, Магистр – 1100 TL, Доктор – 1600 TL)
  • Эрүүл мэндийн даатгал
  • Дотуур байр
  • Турк хэлний бэлтгэл
  • Нислэгийн тийз

Тэтгэлгийн давуу талууд:

  • Гадаад хэлний шалгалтын оноо шаардахгүй (сонгосон сургуулиас хамаарна)
  • Эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээ 100%
  • Тэтгэлэг болон их дээд сургуулийн бүртгэлийн нэгдсэн системтэй. (Их дээд сургуульруу тусдаа бүртгэл хийх шаардлагагүй)
  • Төгсөх ангийн сурагчид бүртгүүлэх боломжтой.
  • Соёлын болон олон нийтийн арга хэмжээ

Б.Эрдэнэ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн