Эрүүл мэндийн яамны цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийслэл хотод хэн ч, хэзээ ч коронавирусийн халдвараар өвчлөх эрсдэл маш өндөр байгаа талаар хэллээ.
Тэрбээр хэлэхдээ “Халдвар Улаанбаатар хотын хэмжээнд болж тархах эрсдэл өмнө нь өндөр байсан бол одоо маш өндөр гэж үнэлэгдэх болсон.
Энэ нь хүн амын дунд халдвар тархах эрсдэл үнэхээр өндөр байгааг харуулсан үзүүлэлт юм.
Өнөөдөр хэн ч хөнгөн балархай эсвэл шинж тэмдэггүй хэлбэрээр өвчлөөд мэдэхгүй явж байж болох эрсдэлүүд бий” гэсэн юм.
Үргэлжлүүлэн “Өвчлөл болон хавьтлуудын тоо нэмэгдэх тусам халдвар тархах эрсдэл маш өндөр болдог. Тиймээс иргэд өөрөө өөртөө тавих анхаарлаа дээшлүүлж амны хаалтаа улам сайн зүүж, халдвараас сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ.
Л.Баяр