2021-01-24 13:221min00

Гурван сая дахь иргэн Монголжингоо зургаан нас хүрлээ

mon1

Монголчуудыг гурван саяд хүргэсэн Х.Монголжин охин өнөөдөр зургаан нас хүрлээ. Монголжингоо охин 2015 оны нэгдүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт төрсөн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын охин гурван сая дахь иргэнээр тодорч байсан юм.

Тухайн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэнд Монголжингоо нэр хайрласан билээ. Х.Монголжингоо охин эрэгтэй дүүтэй болсон бөгөөд нэрийг нь Мандахнаран гэдэг юм байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй