Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсэгт Ковид 19 цар тахлын голомтлон тархах нөхцөл байдал үүсэж 2021 оны нэгдүгээр сарын 24-ний өглөөний 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 22:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох тухай Засаг даргын захирамж гарлаа.
Энэ дагуу 2 дугаар хорооны 4, 5 дугаар хэсгийг цагдаагийн хамгаалалтад авч байна.
Тухайн хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, иргэдийг шинжилгээнд хамруулна гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.