Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт ил задгай үүссэн 144 тонн хог хаягдлыг өчигдөр ачиж цэвэрлэжээ.

Тодруулбал:

Баянгол дүүрэгт хог тээврийн хувийн хэвшлийн Сүхбаатар тохижилт ХХК, Эко селекшн ХХК долоон машинаар 10 рейс ачиж нийт 36 тонн хог хаягдлыг 3, 5, 6, 7, 8, 12 дугаар хорооноос тээвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хот тохижилтын газрын 1, Улаанбаатар Шинэчлэл ХХК-ийн 1 машин, 2 рейсээр нийт 10тн хог хаягдлыг ачиж тээвэрлэв.
Баянзүрх дүүргийн хувьд хувийн хэвшлийн 2 байгууллага Найшитрейд ХХК, Эко орчин ХХК болон Налайх тохижилт нийт 9 машин техникээр 14 рейсээр 98 тонн хог хаягдлыг 8, 12, 13 дугаар хорооноос тээвэрлэлээ.

Харин өнөөдөр Чингэлтэй ТҮК-ийн таван машин техник Баянзүрх дүүрэгт, Сонгинохайрхан дүүрэгт Хот тохижилтын газрын дөрвөн тээвэрлэгч машин техникийн тус тус нэмэлтээр ажиллуулах шийдвэр гарсан байна. Ажил энэ долоо хоногийг дуустал үргэлжилж, ил задгай үүссэн хог хаягдлуудыг ачиж, цэвэрлэх юм.

Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн