Өмнөговь аймгийн хоёр боомтоор нүүрс тээвэрлэж буй машины тоо нэмэгдсэн бөгөөд нүүрс тээврийн жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулан ажиллаж байна.
Энэ сарын 20-ны өдөр Шивээхүрэн боомтоор 411 жолооч, 411 нүүрс тээврийн хэрэгсэл гарч, 411 жолооч, 411 нүүрс тээврийн хэрэгсэл орж ирсэн бөгөөд БНХАУ-ын талд тээврийн хэрэгсэл хонуулаагүй байна. Тус боомтод Даланзадгад сумын “Хатан заяат говь” эмнэлгийн 10 алба хаагч ажиллаж байгаа бөгөөд нийт 664 нүүрс тээврийн хэрэгслийн жолоочид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийжээ.
Мөн өдөр Гашуунсухайт боомтын гарах хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн автомашин 415, бараа материал тээврийн автомашин 11, зэсийн баяжмал тээврийн автомашин 64, орох хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн автомашин 415, бараа материал тээврийн автомашин 11, зэсийн баяжмал тээврийн автомашин 64 тус тус нэвтэрсэн байна. БНХАУ-ын талд жолооч хоноогүй. БНХАУ руу 9 автобусаар 392 зорчигч /нүүрс тээврийн жолооч/ гарч PCR шинжилгээнд хамрагдсан аж.
Эх сурвалж: Өмнөговь аймаг МОНЦАМЭ