БНСУ-ын “Онпүүм” ХХК-аас 50 сая төгрөгийн үнэ бүхий 30,000 ширхэг амны хаалт илгээснийг Монгол дахь төлөөлөгч Б.Батцэцэг өнөөдөр /2021.01.20/ Улсын Онцгой комисст гардуулан өглөө.
Тус компани нь зарлан мэдээллийн систем, радио холбооны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Онцгой байдлын ерөнхий газарт 2012-2014 онд хэрэгжсэн “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах төсөл”-ийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.