АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп улс төрийн шинэ нам байгуулах талаар ярьж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ асуудлаар тэрбээр өөрийн туслахууд болон ойр дотныхонтойгоо ярилцсан гэнэ.
Шинэ нам байгуулахын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхдээ Трамп засгийн эрхэнд гарахаасаа ч өмнө Бүгд найрамдах намын бодлогод оролцдоггүй олон тооны дэмжигчтэй байсан гэдэг.
Трамп өнөөдөр ажлаа өгнө. Тэрбээр шинэ төрийн тэргүүнийг тангараг өргөхөөс өмнө Флоридад байдаг Мар-а-Лаго эдлэн рүүгээ явахаар төлөвлөж байна.