19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын хүмүүс, ЭХЭМҮТ-ийн эмч зэрэг 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 13,318 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Үүнийг задалбал:
-Баянгол дүүргийн 6-р хорооны нэг орцны зургаан айлын 14 хүнээс коронавирус илэрсэн.
-Дээрх батлагдсани тохиолдолтой холбоотой хавьтал ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч бөгөөд тухайн хүнээс халдвар илэрсэн байна.
-Монос компанид гарсан голомттой хоблоотой гэр бүлийн хавьтлын хүмүүсээс коронавирус илэрсэн байна.
Л.Баяр