Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагаас болж, Засгийн газар 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлогджээ.
Тус хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулна.
Б.Эрдэнэ