Засгийн газрын тогтоол, УОК-ын шийдвэрээр халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад дөрвөн удаагийн мөнгөн тэтгэлэг олгосон.
Тодруулбал:
- 2020 оны есдүгээр сарын 14
- Арваннэгдүгээр сарын 16
- Арванхоёрдугаар сарын 11
- Арванхоёрдугаар сарын 22-нд нийт дөрвөн удаа олгосон байна.
ХӨСҮТ-ийн 157 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд 5 сая төгрөгийн дэмжлэг олгосон. Нийт 1.1 тэрбум төгрөгийг олгосон байна. Мөн 82 эмч мэргэжилтэнд 2 сая, 19 хүнд нэг сая, Зоонозын өвчин судлалын эмч мэргэжилтнүүдэд 200 сая, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн резидентүүдэд 147 сая, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 9, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт 79, Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын эмч мэргэжилтнүүдэд 40, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 27 эмч мэргэжилтнүүд 103, Орхон аймгийн Бүсийн эмчилгээ оношлогоо 55 эмч ажилтнуудад тус бүр сая төгрөг олгосон. Нийт 531 эмч, эмнэлгийн ажилтанд 2.1 тэрбум төгрөгийн дэмжлэг олгоод байна.
Энэ талаар Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2021.01.19/ хуралдаанаар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байх үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл өгөхдөө хэлжээ.
Л.Баяр