Нийслэлийн Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөх эмнэлэгт коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар өнөө өглөө амаржсан эх халдварын батлагдсан тохиолдлын хавьтал тул шинжилгээ авахад коронавирусийн халдвар илэрсэн байна. Ээжид ковид-19-ийн эсрэг эмчилгээг хийхээр хүүхдийнх нь хамт үдээс хойш ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан төрөх тасагт хязгаарлалт тогтоосон бөгөөд тухайн тасагт хэвтэн үйлчлүүлж буй ээжүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлж байгаа аж.
Л.Баяр