Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын гаргасан мэдээллээр иргэдийн утасны ярианы ачаалал 2020 оны 10-12 дугаар сарын үзүүлэлт өмнөх оны мөн үеийн дундажтай харьцуулахад 8-10% багассан байна.
Дата ачааллын хувьд 2019 оны ачааллаас харахад дата өсөлт харьцангуй тогтвортой буюу жилийн туршид улиралд дунджаар 10 гаруй хувиар өсч байсан дүр зураг харагдаж байна. Харин 2020 оны эхний арван сард ачаалал 10-13 орчим хувиар өсч байснаа хөл хорио тогтоосон 11,12 дугаар сард 20 гаруй хувиар өсчээ.
2020 оны 11,12 сарын дата ачаалал 2019 оны мөн үетэй харьцуулахад дунджаар 80 гаруй хувиар нэмэгдсэн байна.
Дата ачааллыг ерөнхийд нь 2019, 2020 оны сараар харьцуулж үзвэл дата хэрэглээ 1.5-2 дахин нэмэгдсэн байна. Энэ нь цар тахлын хөл хорионоос үл шалтгаалан хэрэглэгчийн интернэт хэрэглээ тогтмол өсөн нэмэгдэж байна.
Б.Эрдэнэ