“Камаз АСМ-4803” маркийн автомашиныг хөдөлгөөнт удирдлагын байр болгон тохижуулжээ

2021-01-19 11:321min0
138287613_209506214170313_6350182752503315919_n-1024x683

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 240 дүгээр тогтоолоор “КАМАЗ-АСМ-48-03” маркийн 490 сая төгрөгийн өртөг бүхий “Хөдөлгөөнт удирдлагын автомашин”-ыг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар өнгөрсөн онд хүлээлгэн өгсөн.  

Тус автомашиныг гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод цаг алдалгүй хүрэлцэн очиж удирдлага зохион байгуулалтаар хангах, хээрийн нөхцөлд үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор дотоод зохион байгуулалтад өөрчлөлт оруулан тохижууллаа. 

Тодруулбал, автомашины дулаан хангамжийг нэмэгдүүлж, нарны зайн систем, сансрын хиймэл дагуулын висат төхөөрөмж, PTZ камер, 32 инчийн телевизор, зөөврийн компьютер, нарны эрчим хүчээр хангах 220в, 800 вт-ын хүчин чадалтай систем, Монгол орны аль ч цэгээс холбогдож ярих интернэт төхөөрөмж зэрэг 10,5 сая төгрөгийн өртөг бүхий тоног, төхөөрөмжийг суурилуулсан байна.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй