УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн тус тус хэлэлцэн баталлаа.
Байнгын хорооны гишүүдийн ихэнх нь СЕХ-ноос боловсруулсан “Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлүүлж, санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-ний Лхагва гарагт товлох тогтоолын төслийн саналыг дэмжсэн байна.
Сонгуулийн техник хэрэгсэлд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг ашиглахыг ч мөэ гишүүд дэмжжээ.
Байнгын хороон дээр дэмжигдээд байгаа уг тогтоолын төслийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж байж, эцэслэн батлах юм.
Б.Ирээдүй