2021 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар Хөвсгөл аймагт Улаанбаатар хотоос ирсэн иргэн Б-ийн түргэвчилсэн оношлуурын хариу хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсны улмаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлаад байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл дээрх иргэний болон бусад хавьтлуудын коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тухай мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газраас өглөө.
Тухайн иргэний шинжилгээний бичгийг шалгахад PCR шинжилгээний хугацаа нь дууссан байсан аж. Тиймээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул хамт явсан хүмүүстэй нь хамт PCR шинжилгээнд хамруулж сөрөг гарсан байна.
Л.Баяр